Thursday, March 25, 2010

Хүйтний улмаас хүүхдүүд өвчлөх нь элбэг байна


Ховд аймгийн ихэнх сумдад цас хүйтний нөлөөгөөр малчид ялангуяа хүүхдүүд даарч хөрч, нойтон гутал хувцастай явснаас эрүүл мэнд нь муудаж ханиад хүрэх явдал газар авч болзошгүй талаар аймгийн Боловсрол соёлын газар тэрчлэн сумдад ажиллаж байгаа аймгийн Засаг тэргүүтэй ажлын хэсгийнхнээс мэдээлэл ирүүлэв.

Дөргөн суманд гэхэд 70 гаруй хүүхэд хичээлдээ явах боломжгүй байгаагийн багагүй хэсэг нь ханиад хүрсэн, бие нь өвдсөн хүүхдүүд байгаа аж. Тэрчлэн Чандмань, Мянгад, Булган, Алтай, Үенч суманд ч байдал иймэрхүү байгаа тухай ярьцгааж байв. Гэтэл аймгийн Эрүүл мэндийн газарт байгаа мэдээллээр бол хүүхдүүд ийнхүү өвчилсөн явдал бараг байхгүй гэж буй юм.

Албаны хүмүүс ийнхүү зөрүүтэй мэдээлэлтэй байгаа нь үүний мөрөөр тодорхой арга хэмжээ авах эсэх тухай шийдвэр гаргахад төвөг учруулж буй бололтой. Сумууд руу холбогдож асуухад тодорхой хэмжээнд дээр өгүүлсэн нөхцөл байдал үүссэн нь үнэн гэж байв.

Б.Сарантуяа гавьяат фенүүдтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэнэ.


Зууны манлай дуучин Б.Сарантуяа бага зэрэг борлочихож. Боровтор царай нь түүнд харин ч зохисон харагдана лээ. Аргагүй ч биз дээ. Монгол орноороо хөндлөн гулд аялаад ирсэн юм хойно. Төрсөн өдрийнхөө баярыг угтаж, хөдөөгийн олондоо “Хайрлаарай” уран бүтээлийнхээ цэнгүүнийг толилуулаад ирсэн гавьяат маань аялан тоглолтынхоо сонин сайхнаас сэтгүүлчидтэй хуваалцсан юм. Тэрбээр энэ сарын 19,20-нд “Улсын цирк”-т фенүүдтэйгээ хамт төрсөн өдрөө тэмдэглэх гэнэ.
-Аялан тоглолтынхоо сонин сайхнаас хуваалцаач. Хөдөөгийнхний амьдрал ямар байна?
-Анх 1996 онд “Хайрын бурхан” нэртэй аялан тоглолт хийж байлаа. 2000 онд “Хайрын зөрлөг”, 2004 онд “Би жаргалтай” гээд л дөрвөн жилийн давтамжтайгаар хөдөө орон нутгаар аялан тоглолт хийсэн. Энэ удаад “Өнөөдөр ирсэн дурлал” цомгийнхоо баярыг хөдөөгийнхөнтэйгөө хуваалцаад ирлээ. Өөрөөр хэлбэл, гавьяат цол аваад анх удаа л хөдөөгүүр аялан тоглолт хийгээд ирсэн хэрэг шүү дээ. Хөдөөгийнхөн маш сайхан хүлээж авсан гэдгийг онцолмоор байна. Бас нэг зүйлийг онцолж хэлэхэд аялан тоглолтод маань маш олон хүний сэтгэл зүрх, хөдөлмөр, хамтын ажиллагаа шингэсэн юм шүү. Сараагийн аялан тоглолтод оролцсон хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Хөдөөгийнхөн нэг үеэ бодвол амьдрал нь дээшилжээ. Зам харгуй ч сайжирсан байна лээ. Тэд бидний тоглолтод чин сэтгэлээсээ хандаж байсанд маш их талархаж байгаа. Зритель дүүрээд л. Хүмүүс цонхны тавцан дээр зогсож байгаад миний тоглолтыг үзсэн. Сараагийн тоглолтыг үзэхийг хүссэн тэр олон хүнийг хараад би бахархсан шүү. 38 хоногт нийт 42 удаа тоглолоо. Зарим тохиолдолд өдөрт хоёр ч удаа тоглолт хийж байлаа. Хоолой цуцаж, ядарч зүдэрсэн зүйл байсангүй. Туршлагатай ч болсон байх. Ямар дууныхаа дараа ямар дуу дуулах вэ, ямар дуун дээр ямар гэрэл тусгах вэ гэдгээ хүртэл маш сайн зохион байгуулсан. Бас гарынхаа шавийг хөдөөгийнхөнд аваачиж танилцууллаа. Хөдөөгийнхний амьдралын тухайд зарим нэг зүйл дээр эмзэглэмээр, зарим зүйлийг нь бахармаар санагдсан. Хөгжиж, дэвжиж яваа сумд зөндөө тааралдсан. Нэг хэвэндээ бахь байдгаараа, дөрвөн жилийн өмнөхтэйгөө ижил газар ч цөөнгүй байсан шүү. Хөдөөгийнхөн Сараа ч дөрвөн жилийн дараа биш хоёр жилийн дараа ирээрэй гэсэн хүсэлт тавьж байлаа.
-Аялан тоглолтын үеэр бэрхшээл хүндрэл хэр их гарав уу?
-Бидний зүгээс нэг их хүндрэл гараагүй ээ. Аялан тоглолтыг “Хаан” банк, “Ньютел” компани, “Очир ундраа” төвийнхөн гээд олон газар ивээн тэтгэсэн. Хөдөөд зарим газар тог, цахилгаан их муутай байсан. Тоглолтын үеэр тог тасрах явдал хэд хэд гарсан л даа. Яана аа, тог тасарчих вий гэж айж байснаа нуухгүй. Яг үнэндээ тог тасрахаар сэтгэл зүйд ч нөлөөлдөг юм билээ. Гэхдээ энэ бол маш цөөхөн тохиолдсон бэрхшээл. Ихэнх газар биднийг их сайхан хүлээж авсан. Сумын клубууд их тохижсон байна лээ
-Ноднин жилийн төрсөн өдрөө нам гүмхэн өнгөрөөсөн. Энэ жилийн хувьд фенүүдтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэх гэж байна. Өмнөх тоглолтуудаас юугаар онцлог байх вэ?
-Хамгийн гол онцлог нь дөрвөн сарын 19-нд төрсөн үзэгчдэдээ “Өнөөдөр ирсэн дурлал” цомгоо гардуулах болно. Хэдэн хүн байсан ч хамаагүй цомгоо өгнө өө. Харин тэд бичиг баримттайгаа ирсэн байх ёстой шүү гэж дуулгамаар байна. Энэ тоглолтоос таван өөр имиж, таван өөр урсгал, таван өөр үзэгдэл, таван өөр Сарааг олж харж, сонсч, мэдрэх болно. Хөдөө явахдаа 150 гаруй дуу дуулахаар бэлтгэсэн. Зарим хүн өмнөх ХИТ болсон дуунуудаа дуулаач гэсэн хүсэлт тавьж байсныг бодолцож үзэхээр шийдсэн л дээ /инээв/
-Яагаад “Улсын цирк”-ийг сонгосон юм бэ?
-“UB палас” сайн л даа. Гэхдээ хойгуур суудлын хүмүүст тоглолт тийм ч сайн хүрдэггүй нь ажиглагдсан. Нөгөөтэйгүүр түрээс нь өндөр, тэгээд ч 6000 хүний суудалтай газар сонгочихоод хэн нэгэнд билет шахахыг хүсэхгүй байна. Намайг сонсдог, миний тоглолтыг үзэх хүмүүс нь л ирэг гэж бодсон юм. Улсын циркийн хувьд надад таалагддаг. Үзэгчид аль ч талаас маань намайг харах боломжтой. Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд, сүүлийн үед тоглолт давхцах явдал түгээмэл байна л даа. Хэн нэгэндээ шавар хаасан, хэн нэгийгээ шатаасан тоглолт олширсон байна. Урлагийнхан маань менежментгүй ч юм уу, эсвэл албаар нэгэндээ шавар хаадаг ч юмуу иймэрхүү үзэгдэл нэлээд гарах болж. Ариунаа, “Чингис хаан”-ы Жагаа бид хэд бол хоорондоо ярилцана шүү дээ. Чи одоо хийж байгаа бол би тоглолтоо хойшлуулъя гэх ч юм уу. Гэтэл Л.Банзрагч тоглолтоо хийж байхад С.Жавхлан давхцаж байх жишээтэй. Урлагийн нэр хүнд иймэрхүү байдлаас болоод унаж байна. Бас сонгуулийн “халтуур” урлагийн нэр хүндийг унагаад байгаа юм шиг санагддаг.
-Та сонгуулийн сурталчилгаанд явах уу. Мэдээж, танд маш олон саналд ирж байгаа байх.
-Би сонгуулийн сурталчилгаанд явахгүй ээ. Хүнд өөрийгөө үнэлэх үнэлэмж, урлагийн нэр төрийг хүндэтгэх сэтгэл байх ёстой. Миний хувьд мөнгө хөөхөөсөө илүү урлагийг л хөгжүүлэхийг хүсч байна.

Hilary Duff : Avril муу охин байх.


Hilary Duff шоу бизнест 10-н жилийн турш хүч сорин ажиллаж байгаа билээ. Гэвч тэрбээр үеийнхээ одууд шиг олон асуудалд ороод байдаггүй нэгэн билээ. Hilary Duff энэ тавдугаар сард гарах “Allure” сэтгүүлийн дугаарт ярилцлага өгчээ. "Allure" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Hilary Duff : "Одоо үед бүх л хүмүүс хоорондоо өрсөлддөг. Энэ дундаас өөртэй чинь өрсөлдөөгүй ганц хүнийг ч олоход хэцүү” хэмээн ярьсан байна.

20 настай дуучин энэ өрсөлдөөнөөс хол байж чаддаггүй бололтой. Тэрбээр өөрийн үеийн одууд болох Lindsay Lohan, Miley Cyrus, Avril Lavigne нарын талаар “Allure” сэтгүүлийнхэнд яриад амжсан байна.

Lindsay Lohen-ы тухай: “Lindsay намайг өөрийнх нь найз залууг (Aaron Carter) булааж байсан гэж ярьсан байсан. Үүнд би итгэж ч чадахгүй юм. Тэр үед бид зөвхөн 13 настай хүүхдүүд байсан шүү дээ. Үүнээс гадна би хэзээ ч хэний ч найз залууг булааж байгаагүй. Түүний ярьсан энэ мэдээ биднийг эвгүй байдалд оруулаад зогсохгүй бид хоёрын хоёулангийнх нь нэр хүндийг унагаасан. Гэхдээ одоо бид хоёр энэ бүхнийг ардаа орхиж эвтэй байх болсон” гэж ярьлаа.

Харин Miley Cyrus-ын тухай: “ Хэдийгээр надад тэрний утасны дугаар, түүнд миний дугаар байхгүй ч Miley тааралдах болгондоо их найрсаг ханддаг. Түүний энэ зан миний зан ааштай төстөй” гэж ярьсан байна.

Тэгвэл Avril Lavigne-ийн талаар Hilary Duff юу гэж ярих бол?

Тэрбээр Avril-ын талаар: “Би Avril-ын талаар нэг юм хэлмээр байна. Үүнийг тэр яаж хүлээж авахыг сайн мэдэхгүй ч Avril фенүүдээ өөртэй нь адилхан хувцаслахад дургүй байдаг. Avril намайг "Newsweek"-д ээжийн жаахан охин гэж хэлсэн байсан. Хүн бүр л өөрийгөө яаж аашилж байгаагаараа бусдад таниулдаг. Тэгвэл түүний хэлснээр бол би сайн охин. Харин Avril өөрөө муу охин аль эсвэл шоучин охин байх. Avril ямартай ч сайн охин биш” гэж ярьсан байна.

Jessica Simpson яагаад эмнэлэгт хэвтсэн бэ?


Jessica Simpson өнгөрсөн гуравдугаар сарын 28-ны өдөр эмнэлэгт хэвтсэн талаар бид мэдээлж байсан билээ. Гэтэл түүний эмнэлэгт хэвтсэн гол шалтгаан нь ганцхан бөөрний үрэвсэл биш байсан бололтой. “Star” сэтгүүлийн мэдээлснээр дуучин бүсгүй найз залуу Tony Romo-гийн хамт сарын турш согтууруулах ундаа хэрэглэснээс түүний биеийн байдал муудаж эмнэлэгт ирсэн байна. Jessica эмнэлэгт байх үедээ эмч нараас жирэмсний тест байна уу гэж асуусан нь тэднийг шоконд оруулаад амжсан гэнэ. Гурван хоногийн турш эмнэлэгт хэвтсэн Jessica бөөрний үрэвсэл зэргээ эмчлүүлж байсан гэнэ.

Дуучин бүсгүй эмч нараас жирэмсний тест асууж байхдаа ихэд цухалдсан байснаас гадна “Гурван долоо хоног хоцорч шалгаж байна” гэж хэлсэн бөгөөд жирэмсэн болсон гэдэгтээ итгэлтэй байсан гэнэ.

2006 онд Nick Lachy-гээс салснаас хойш Jessica олон залуучуудтай болзож байсан билээ. Тэдний нэг Tony-той арваннэгдүгээр сараас эхэлж болзсон бөгөөд түүнтэй нийлснээс хойш дуучин бүсгүйн шоу цэнгээний газраар явж, архи уух нь хэтэрсэн юм.

Ричард Гир Монголд ирнэ.


Тэрбээр АНУ-д ажиллаж амьдарч байгаа, урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваатай хамтран Хубилай хааны тухай кино хийж байгаа аж. Энэ ажлынхаа хүрээнд тэд ирэх оны дундуур Монголд ирэхээр ярилцаж тохиролцжээ.

Ричард жаран насыг шүргэж яваа ч “People” сэтгүүлээс жил бүр уламжлал болгон явуулдаг “Хамгийн дур булаам 50 залуу” санал асуулгаас нэр нь хасагдаагүй байгаа.

Тавин насандаа үрийн зулай үнэрлэсэн тэрбээр Болливудын хатан хаан гэгддэг Айшвирий Райг олны нүдний өмнө уруул дээр нь үнсэж сeнсааци дэгдээж байсан нь саяхан. Тэрбээр өвөг дээдсээ Монголоос гаралтай гэж үздэг. Ричард арван жилийн өмнө манай оронд зочлохдоо гудамжны хүүхдүүдэд санаа зовж буйгаа илэрхийлж байсан билээ.
414 унш

“Гурван охин”-ынхон кино хийж байна.


Учир нь тэд хамтдаа Монголд анх удаа хийж буй хөгжимт кинонд тоглож байгаа юм. Уг киноны гол дүрд нь тус хамтлагийн Анхаа тоглож байгаа бөгөөд залуусын хайр дурлалын тухай өгүүлэх кино аж. Мөн бие даасан шинэ цомгийнхаа ажилд ч ханцуй шамлан орсон байна.

Гандан бууршгүй дуулалт авхай


Гандан бууршгүй дуулалт авхай хэмээн алдаршсан Оросын алдарт дуучин, Алла Борисовна Пугачёва өчигдөр 60 насны босго алхлаа. Тэрбээр их урлагийн тайзаа орхиж, тайван амьдралыг сонгох болсноо өнгөрсөн сард мэдэгдсэн бөгөөд үүнтэй холбогдуулан хамгийн сүүлчийн аялан тоглолтоо өнгөрсөн даваа гаригт Москвагаас эхэлсэн.