Thursday, March 25, 2010

Хүйтний улмаас хүүхдүүд өвчлөх нь элбэг байна


Ховд аймгийн ихэнх сумдад цас хүйтний нөлөөгөөр малчид ялангуяа хүүхдүүд даарч хөрч, нойтон гутал хувцастай явснаас эрүүл мэнд нь муудаж ханиад хүрэх явдал газар авч болзошгүй талаар аймгийн Боловсрол соёлын газар тэрчлэн сумдад ажиллаж байгаа аймгийн Засаг тэргүүтэй ажлын хэсгийнхнээс мэдээлэл ирүүлэв.

Дөргөн суманд гэхэд 70 гаруй хүүхэд хичээлдээ явах боломжгүй байгаагийн багагүй хэсэг нь ханиад хүрсэн, бие нь өвдсөн хүүхдүүд байгаа аж. Тэрчлэн Чандмань, Мянгад, Булган, Алтай, Үенч суманд ч байдал иймэрхүү байгаа тухай ярьцгааж байв. Гэтэл аймгийн Эрүүл мэндийн газарт байгаа мэдээллээр бол хүүхдүүд ийнхүү өвчилсөн явдал бараг байхгүй гэж буй юм.

Албаны хүмүүс ийнхүү зөрүүтэй мэдээлэлтэй байгаа нь үүний мөрөөр тодорхой арга хэмжээ авах эсэх тухай шийдвэр гаргахад төвөг учруулж буй бололтой. Сумууд руу холбогдож асуухад тодорхой хэмжээнд дээр өгүүлсэн нөхцөл байдал үүссэн нь үнэн гэж байв.

No comments:

Post a Comment