
Алдарт “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрээр өргөмжлөгдөж байсан Бразилийн загвар өмсөгч, супермодель Жизель Бюндхен болон түүний нөхөр Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн “Нью-Ингланд Патриотс” багийн тоглогч Том Брейди нар анхныхаа үрийн зулайг үнэрлэжээ. Жизель энэ сарын 9-нд амаржиж, хүү төрүүлсэн бөгөөд бяцхан хүүгийн нэр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг одоохондоо нууцалж байна. Өдгөө 32 настай Жизелийн хувьд анх удаагаа ээж болж байгаа бол Том Брейди хоёр настай Жон гэх хүүтэй юм. Жизель, Том нар энэ оны хоёрдугаар сард Лос-Анжелес хотноо ойр дотныхны хүрээнд католик заншлаар даруухан хуримласан бөгөөд удалгүй дөрөвдүгээр сард Коста-Рикад нүсэр том хуримын ёслол хийж, хуримын тангаргаа өргөсөн юм.
86
No comments:
Post a Comment