
Дэлхийн хэмжээнд 200 сая гаруй цомог борлуулсан поп, R&B дуучин Мэрайя Кэри Хойд Америкийн хэмжээнд аялан тоглолт хийхээр шийдэж, энэ сарын 31-нд буюу 2009 оны хамгийн сүүлийн өдөр аялан тоглолтоо эхлүүлэхээр болжээ. Сүүлийн гурван жил гаруй хугацаанд аялан тоглолт хийгээгүй тэрбээр энэ оны дундуур "Memoirs of an Imperfect Angel" нэртэй 12 дахь бие даасан цомгоо гаргасан билээ. Шинэ цомгийн хүрээнд хийгдэж буй аялан тоглолт найман долоо хоног үргэлжилж, Хойд Америкийн 19 хотод тоглогдох ажээ. "Angels Advocate" нэртэй аялан тоглолтын нээлтийн тоглолт энэ сарын 31-нд Нью-Йорк хотын "Madison Square Garden"-д болох бол хаалтын тоглолт 2010 оны хоёрдугаар сарын 27-нд Лас Вегас хотын "The Pearl Concert" театрт болох юм байна. Дашрамд дурдахад, 1988 оноос хойш тасралтгүй уран бүтээлээ туурвиж буй дуучин бүсгүйн "Memoirs of an Imperfect Angel" цомог зөвхөн АНУ-ын хэмжээнд 344 мянган хувь борлогдсон байна.
No comments:
Post a Comment