
“Гоёл” энэ бол загвар өмсөгчид бас сонирхогчдын хvсэн хvлээдэг наадам болсоор уджээ. Жил бvр шилдэг загвар өмсөгч, шилдэг загвар зохион бvтээгчдийг шалгаруулдаг энэ наадамд сvvлийн жилvvдэд гадны орны уран бvтээлчид хvч авьяасаа сорих дуртай болсон. Тэгвэл энэ жилийн “Гоёл-2010” наадам ирэх сарын 8-15-ны өдрvvдэд зохион байгуулагдах гэж байна.
Мөн vvний дараа “Шилмэл загвар” компаниас зохион байгуулдаг “Торго” загварын шоу болох гэж байна. Иймд загвар өмсөгчид маань нэлээн завгvй байгаа сурагтай. Завгvй байгаа нь цаанаа учиртай. “Гоёл” наадам жилээс жилд өргөжин тэлж байгаа учраас өрсөлдєх загвар зохион бvтээгчид ч нэлээд нэмэгдсэн. Иймд “Гоёл” наадам маань барууны орнуудын хэв маягыг нэвтрvvлж анх удаа загварын долоо хоног хэлбэрээр энэ жил зохион байгуулагдахаар болсон байна. Оролцож байгаа байгууллагууд нэг нэг өдөр өрсдийн бvтээлээ сонирхуулах бөгөөд энэ хэрээрээ загвар өмсөгчдөөс ур чадвар шаардах юм. Харин төгсгөлийн гала тоглолт нь “Соёлын төв өргөө”-нд болж аваргуудаа тодруулна. Загварын долоо хоног хэлбэрээр явагдах тул өмнө нь оролцож чадаагvй байгууллагуудаас гадна гадаадын нэлээн хэдэн орноос загвар зохион бvтээгчид, загвар өмсөгчдийнхөө хамт ирэх аж. Тухайлбал Хятад, Орос, Солонгос, Япон зэрэг орны уран бvтээлчид загваруудаа сонирхуулж монголын загвар зохион бvтээгчидтэй өрсөлдөнө.
No comments:
Post a Comment