Thursday, March 25, 2010

Авъяаслаг Украинчууд шоуны ялагч "Элсэн хатагтай"


Авъяаслаг Украинчууд шоуны ялагч "Элсэн хатагтай" хэмээн нэрлэгдэх болсон Ксэния Симонова хэмээх 24 настай бүсгүй Украйны нэгэн жижиг хотод төрж өсчээ.Өнгөрсөн 6-р сард болсон "Авъяаслаг Украйнчууд" шоунд залуухан гоолиг, даруухан дүр төрхтэй нэгэн бүсгүй оролцож гайхалтай урлагийн тоглолт үзүүлэн олныг гайхшруулсан юм. Нэвтрүүлэгт ялах эсэхийг үл харгалзан түүний бичлэгийг 10 сая гаруй хүн Youtube сайтаас үзэж байв.Симонова нэвтрүүлэгт оролцохоосоо өмнө гоёл чимэглэлийн ажил хийн эгэл жирийн гэр бүлийн амьдралаар амьдардаг байв. Симонова шоунд гайхалтай урлагийн бүтээл үзүүлэхээс гадна түүний бүтээлүүд ихэвчлэн Дэлхийн II-р дайны үйл явдлыг өгүүлсэн нь олны таашаалыг хүртсэн юм. Тэрээр гэрэлт самбар дээр элсийг шүрших мэт асган түүн дээр хөгжмийн аянд тохируулан хүнд олон зүйлийг бодогдуулам төрөл бүрийн зураг зурдаг билээ.Мөн тэрээр шагналынхаа нэлээд хэсгийг буяны үйлсэд зориулан сэтгэлийн их өглөг өгч "Амьдрал нарны гэгээ" кампанит ажил зохион байгуулж үр хөндөлтийн эсрэг болон ядуу зүдүү хүүхэд, эхчүүдэд туслах зорилготой ажиллаж байгаа ажээ. Мөн түүнчлэн гадаадад эмчлүүлж буй хүнд өвчтэй олон олон хүүхдүүдийн зардлыг даадаг ажээ. "Хүүхэд бүр гайхамшиг, миний амьдрал тэдэнтэй салшгүй холбоотой. Би бодохдоо тэд надад авьяас хайрладаг. Миний шагналаар авсан мөнгө тэдгээр хүүхдүүдэд туслахад хангалттай хүрэлцэнэ гэж би бодож байна" хэмээн хэлжээ.

No comments:

Post a Comment