Thursday, March 25, 2010

Дима Биланы паян.


Саяхан Москвагийн "Олимпийский" спорт цогцолборт дэлхийг тойрох аялан тоглолтоо эхэлсэн Уитни Хьюстон Оросын од Дима Биланаас болж эвгүй байдалд оржээ.Уг нь Дима Билан Хьюстоны тоглолтын өмнө үзэгчдийг халаах маягаар таван дуу дуулах ёстой байж. Тэрбээр өөрөө энэ талаар Америкийн талтай тохиролцсон аж. Тэгээд тохирсон ёсоор сургуулилт хийж, тоглолт эхлэхэд бэлэн болжээ.Гэрэл унтарч, Дима тайзан дээр гарахаар шатаар өгссөн ч гэнэт зогсч, Уитни Хьюстон өөрөө түүнийг зарлахгүй бол гарахгүй хэмээн мэдэгдсэн байна. Түүнд халаалтад гарах жүжигчинг зарлах ёсгүй гэж хичнээн тайлбарласан ч нэмэр болсонгүй.Уг нь Димаг дуулж дуусаад Уитнид тайзаа хүлээлгэн өгөх үед түүнийг танилцуулна хэмээн тэд тохирсон аж. Эцсийн эцэст Билан тайз руу гарахыг зөвшөөрсөнгүй. Иймээс Хьюстон өөрөө 10 минутын дараа тайзан дээр гарна хэмээн мэдэгджээ. Уг нь тэр 40 минутын дараа гарах ёстой байсан аж.Уитни Хьюстон тансаг эдлэлд дуртай, ялангуяа оросын үслэг эдлэлд нугасгүй нэгэн. Энэ удаа дэлхийн соул хөгжмийн од гэртээ Оросын загвар зохион бүтээгч Елена Ярмакийн хоёр гоёмсог шуб авч харихаар шийджээ. Нэгийг нь тэрбээр энэ тоглолтын үеэр өмссөн байна.

No comments:

Post a Comment