Thursday, March 25, 2010

“Freezone” талархалын тоглолтоо хийнэ


"Freezone" хамтлага арван жилийн ойн баярын хүрээнд урлагийхан болон бизнес эрхэлдэг 250 хүнд зориулсан тоглолтынхоо ажилд ороод байна. Тоглолтоо “A sound” хамтлагтай хамтран дуулах бөгөөд мөн дуучин Солонго, “Камертон” хамтлагийн дуучин Батсүх зэрэг дуучид “Freezone” хамтлагийн дуунуудыг дуулж үзэгчиддээ сонирхуулах гэнэ. Тус хамтлагийнхан тоглолтоо арванхоёр дугаар сарын 13-нд хийхээр төлөвлөж байгаа аж.Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд гаргаж байсан зургаан цомгийнхоо шилдэг дуунуудаас бүрдсэн шинэ цомгийг арванхоёр дугаар сарын дундуур худалдаанд гаргах юм байна.

No comments:

Post a Comment