
Hilary Duff шоу бизнест 10-н жилийн турш хүч сорин ажиллаж байгаа билээ. Гэвч тэрбээр үеийнхээ одууд шиг олон асуудалд ороод байдаггүй нэгэн билээ. Hilary Duff энэ тавдугаар сард гарах “Allure” сэтгүүлийн дугаарт ярилцлага өгчээ. "Allure" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Hilary Duff : "Одоо үед бүх л хүмүүс хоорондоо өрсөлддөг. Энэ дундаас өөртэй чинь өрсөлдөөгүй ганц хүнийг ч олоход хэцүү” хэмээн ярьсан байна.
20 настай дуучин энэ өрсөлдөөнөөс хол байж чаддаггүй бололтой. Тэрбээр өөрийн үеийн одууд болох Lindsay Lohan, Miley Cyrus, Avril Lavigne нарын талаар “Allure” сэтгүүлийнхэнд яриад амжсан байна.
Lindsay Lohen-ы тухай: “Lindsay намайг өөрийнх нь найз залууг (Aaron Carter) булааж байсан гэж ярьсан байсан. Үүнд би итгэж ч чадахгүй юм. Тэр үед бид зөвхөн 13 настай хүүхдүүд байсан шүү дээ. Үүнээс гадна би хэзээ ч хэний ч найз залууг булааж байгаагүй. Түүний ярьсан энэ мэдээ биднийг эвгүй байдалд оруулаад зогсохгүй бид хоёрын хоёулангийнх нь нэр хүндийг унагаасан. Гэхдээ одоо бид хоёр энэ бүхнийг ардаа орхиж эвтэй байх болсон” гэж ярьлаа.
Харин Miley Cyrus-ын тухай: “ Хэдийгээр надад тэрний утасны дугаар, түүнд миний дугаар байхгүй ч Miley тааралдах болгондоо их найрсаг ханддаг. Түүний энэ зан миний зан ааштай төстөй” гэж ярьсан байна.
Тэгвэл Avril Lavigne-ийн талаар Hilary Duff юу гэж ярих бол?
Тэрбээр Avril-ын талаар: “Би Avril-ын талаар нэг юм хэлмээр байна. Үүнийг тэр яаж хүлээж авахыг сайн мэдэхгүй ч Avril фенүүдээ өөртэй нь адилхан хувцаслахад дургүй байдаг. Avril намайг "Newsweek"-д ээжийн жаахан охин гэж хэлсэн байсан. Хүн бүр л өөрийгөө яаж аашилж байгаагаараа бусдад таниулдаг. Тэгвэл түүний хэлснээр бол би сайн охин. Харин Avril өөрөө муу охин аль эсвэл шоучин охин байх. Avril ямартай ч сайн охин биш” гэж ярьсан байна.
No comments:
Post a Comment