
“Карибийн тэнгисийн дээрэмчид” киногоороо алдаршсан Британийн жүжигчин Орландо Блум болон түүний найз бүсгүй, алдарт "Victoria’s Secret"-ийн сахиусан тэнгэр, Австралийн супермодель Миранда Керр нар гурван жил үерхсэний эцэст сүй тавьжээ. Хосууд өөрсдөө энэ мэдээллийг үгүйсгэж, харилцааныхаа талаар нууцалж байгаа боловч Мирандагийн ах дээрх мэдээллийг баталсан байна. Түүний хэлснээр хосууд Мороккод амарч байх үеэр Орландо хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьж, хосууд сүй тавьсан гэнэ. Тэд ирэх зун гэрлэх бололтой.Орландо Блум өмнө нь жүжигчин Кейт Босворттой дөрвөн жил гаруй хугацаанд хамт амьдарч байгаад 2006 онд салсан бөгөөд Мирандатай учрахаас өмнө Холливудын олон сайхан бүсгүйчүүдтэй нэр холбогдож явсан юм.
No comments:
Post a Comment